Feb 11, 2022         3

“Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнуудыг авлигын эсрэг анхан шатны сургалтад хамруулав

iaacАвлигатай тэмцэх газраас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар төмөр зам”-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчид, 84 салбар нэгжийн алба, хэлтсийн 261 дарга болон ерөнхий нягтлан бодогч нарт зориулсан "Авлигын эсрэг цахим сургалт"-ыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар "Авлигын шалтгаан нөхцөл", "Авлигын хор хөнөөл", "Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь", "Авлигын гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт" зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, анхаарбал зохих асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцон ач холбогдолтой сургалт боллоо. 

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us