Feb 14, 2022         3

ХАСХОМ бүрдүүлэлт улсын хэмжээнд 97.5 хувьтай байна

iaacАлбан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас  улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус  газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 45.6 мянган албан тушаалтан буюу 97.5 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтнууд байгаагийн 91 буюу 26.6  хувь нь гаргаагүй буюу үүнээс УИХ-ын 76 гишүүнээс 32 нь мэдүүлгээ гаргаагүй байна. 

Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал:

  • Улсын Их Хурлын Тамгын газар
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • "Эрдэнэс Монгол" ХХК
  • Ашигт малтмал, газрын тосны газар
  • Соёл, урлагийн газар
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар

Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна. Албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу ХАСХОМ-ийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээх эрх зүйн зохицуулалттай.    

Хуулийн хугацаа дуусахад 1 хоног үлдлээ.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us