Feb 16, 2022         3

Авлигын эсрэг сургалтад 261 албан тушаалтныг хамруулав

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 261 албан тушаалтныг хамрууллаа.

Өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Булган, Баянхонгор аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсан нийт 5 журмыг хянаж, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж зөвлөмж хүргүүлэх, албан тушаалтны ёс зүй, хүнд сурталтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг цахим санд оруулах ажлыг гүйцэтгэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us