Jan 27, 2022         8

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна

iaacМонгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

Төслийн дугаар:  5483-MN

Зөвлөх үйлчилгээний нэр:  Төрийн албан хаагч,  ЭБАТ ашиглах (meduuleg.iaac.mn) системийг шинэчлэх

Зөвлөх үйлчилгээний дугаар:  CQS-1.2.7

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь Төрийн албан хаагч болон эрх бүхий албан тушаалтаны мэдүүлгийн онлайн платформын хөгжүүлэлтийг хийж хүлээлгэн өгнө.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй компани уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй: 

  1. Сүүлийн 5 жилийн /2016 оноос тооцох/ турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа;
  2. Сүүлийн 3 жилийн хугацаанд вэб хандалтат системийг амжилттай нэвтрүүлж акт зуралцсан байх;
  3. Цахим гарын үсэг, хиймэл оюун ухаанд суурилсан төсөл хэрэгжүүлсэн бол давуу тал болно;
  4. Front end хөгжүүлэлтийг хамгийн сүүлийн үеийн, түгээмэл ашиглагдаж байгаа NodeJS, Angular, React-н аль нэг дээр хөгжүүлсэн туршлагатай байх;
  5. Систем хөгжүүлсний дараа хөгжүүлэлт(засвар үйлчилгээ)-ийг хариуцан хэрэгжүүлсэн туршлагатай байх

Ажлын даалгаврыг www.smart.gov.mn/cqs127 -ээс татаж үзнэ үү.

Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.  

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын (CQS) үнэлгээний аргыг ашиглана.

Даваа - Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Сүхбаатар дүүрэг Эрдмийн Ордон 1405 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-91912774

Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2022 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.

Зөвлөх үйлчилгээг 4 сарын хугацаанд Улаанбаатар хотод хийж гүйцэтгэнэ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us