Jan 31, 2022         3

Мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв

iaacАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 24-28-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 567 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 539 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлж мөн өмнө бичсэн 3 мэдэгдлийн хариуг хүлээн авсан.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us