Sep 29, 2021         4

Нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авлигын эсрэг цахим сургалт үргэлжилж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авлигын эсрэг цахим сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр болсон цахим сургалтад Зам тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Батлан хамгаалах яам, түүний харьяа байгууллагуудын албан хаагчид оролцож, авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгээ дээшлүүллээ.

Сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун “Авлига, авлигын шалтгаан, нөхцөл, хор уршиг” сэдвээр, А.Цэдэн-Иш “Авлигын гэмт хэрэг, төрөл, хариуцлага” сэдвээр, М.Жамъянчойжил “Нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчил” сэдвээр тус тус сургалт хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, санал бодлыг нь солилцов.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us