Sep 30, 2021         4

Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд Авлигатай тэмцэх газар дэмжин ажиллаж байна

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу авлигын эсрэг сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахад дэмжлэг, арга зүйн зөвлөгөө өгч, хамтарч ажилладаг.

Энэ удаа Гадаадын иргэн, харьяатын газраас зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-д оролцож, “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвээр практик, бодит кейс дээр тулгуурласан мэдээллийг өгсөн ба “Маш үр өгөөжтэй сургалт боллоо” хэмээн оролцогчид талархал илэрхийлэв.

Тус зөвлөгөөнд Гадаадын иргэн, харъяатын газрын төв, орон нутгийн нийт 150 гаруй албан хаагч оролцлоо.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us