БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх газраас тогтмол зохион байгуулж байгаа.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 46 албан хаагчдад авлигын эсрэг сургалтыг цахим орчинд зохион байгууллаа.
Сургалтад Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун Авлига, Авлигын шалтгаан, нөхцөл сэдвээр, ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвээр, ажилтан М.Жамъянчойжил Нийтийн болон хувийн ашиг сонирхол, Ашиг сонирхлын зөрчил сэдвүүдээр мэдээлэл өгч, хичээл заав.
Сургалтаар боловсролын салбарын бодит, жишээ баримт татаж оролцогчдод сонирхолтой арга, хэлбэрээр удирдан явууллаа.