Sep 07, 2021         3

ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ФИЛИП МАЛОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч, уулзлаа. Уулзалтын үеэр Тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлигаас урьдчилан сэргийлэх болон авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр хүрсэн үр дүнг танилцуулав. Элчин сайд Филип Малон Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлж, өнгөрсөн хугацаанд тус улсын холбогдох хууль сахиулах байгууллагатай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хурааж, Монгол улсад буцаан авчирсныг онцлов. Авлигатай тэмцэх газар нь 2018 онд ИБУИНВУ-ын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба(SFO)-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд Авлигын эсрэг олон улсын удирдах газар (IACCC) болон Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газар (NCA)-тай авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэдээлэл солилцон, үр дүнтэй хамтран ажиллаж байна.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us