Feb 24, 2021         3

Сүхбаатар аймгийн 110 албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх сургалт хийв

Авлигатай тэмцэх газраас аймгуудын удирдах ажилтнуудын өргөтгөсөн зөвлөгөөнд оролцож, авлигаас урьдчилан сэргийлэх талаар танилцуулга, мэдээлэл хийж байгаа билээ.

Энэ удаа Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон 13 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, албадын удирдлага зэрэг нийт 110 албан тушаалтан оролцсон зөвлөгөөний үеэр Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахад төрийн байгууллагын удирдлагын болон нийтийн албан тушаалтны хүлээх үүргийн талаар тайлбарлаж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулаагүйгээс гарах эрсдэл, анхаарч ажиллах асуудлуудаар тодорхой кейс жишээн дээр тулгуурлан сургалт хийж, мэдээлэл өгөв.

 Энэ сараас эхлэн тус газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд тусгайлсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us