“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн албан тушаалтнуудыг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр авлигын эсрэг цахим сургалтад хамрууллаа.
Цахим сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагуудад төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, албан тушаалтны ёс зүй, хандив тусламж, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл, цахим үйлчилгээ зэрэг авлигын шалтгаан, нөхцөл үүсгэсэн, эрсдэл бүхий асуудлуудад анхаарч ажиллах талаар анхааруулж зөвлөв.
Сургалтад оролцогчдод “Авлигын хор хөнөөл ба шалтгаан нөхцөл”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах нь” зэрэг сэдвээр мэдээлэл, танилцуулга хийлээ.