Jan 19, 2021         3

Батлан хамгаалах салбарын албан тушаалтнуудад авлигын эсрэг цахим сургалт хийв

Авлигатай тэмцэх газраас Батлан хамгаалах яамтай хамтран “Байгууллагын  дотоод хяналтыг зохион байгуулах, үр нөлөөг дээшлүүлэх нь” цахим сургалтыг 2021 оны 1 дүгээр сарын 18, 19-ний өдөр зохион байгууллаа.

Цахим сургалтаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн  ахлах ажилтан, ахлах комиссар Н.Дамдинсүрэн “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл хийж, хууль таниулах чиглэлээр албан тушаалтнуудын сонирхсон асуултад хариулт өгөв.

Сургалтад Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд болон Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэл, командлалын штабын дарга, санхүү, хөрөнгө оруулалтын албан тушаалтнууд, хяналт шинжилгээ үнэлгээ,  дотоод хяналт шалгалтын ажилтан зэрэг 330 албан хаагч оролцлоо.  

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us