Dec 29, 2020         5

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 57 гомдол шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 12 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 57 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 44 гомдол шалгагдаж байна.

5 гомдлыг харьяаллын дагуу төрийн байгууллагад, 1 гомдлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us