Dec 10, 2009         6

“Шударга ёсны төлөө 2009” шалгаруулалтыг зохион байгуулж, шагналыг гардууллаа /2009.12.10/

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Шударга ёсны төлөө” хэмээх шалгаруулалтыг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж байгаа.

“Шударга ёсны төлөө-2009” шалгаруулалт Авлигатай тэмцэх олон улсын өдрөөр буюу арванхоёрдугаар сарын 9-нд боллоо.

“Шударга ёсны төлөө 2009” шалгаруулалт дөрвөн төрлөөр явагдсан бөгөөд “Шудар­га үнэний элч” шагналын эзнээр 50 гаруй жил сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян тодров.

Харин “Өнөөдөр” сонины хамт олон “Шударга үнэний дуу хоолой” төрөлд шалгарлаа.

iaac

“Шударга ёсны төлөө 2009” шалгаруулалтын “Авлигаас татгалзсан хамт олон” төрөлд төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэдэг, төрийн албаны ил тод байдлыг хангасан байгууллагад олгодог бөгөөд, энэ төрөлд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон шалгарсан юм.

Шударга ёсны төлөө 2009“ шалгаруулалтын “Олон нийтийн манлайлал” төрөлд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо шалгарсан байна. Уг шагналыг төрийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, хүнд сурталгүй, тунгалаг байлгахад төрийн бус байгууллага хэрхэн оролцож, ямар санаачилга гаргасан бэ гэдгийг гол шалгуур болгон олгодог.

Өнгөрсөн жил зохион байгуулсан “Шударга ёсны төлөө 2008” шалгаруулалтын “Шударга ёсны элч” шагналаар Монголын улс төрд эрх ашгийн эрэмбийг тогтоосон С.Зориг агсан нэхэн шагнагдаж байсан юм. Харин өөрийн санаачилгаар авлигын эсрэг нэг жилийн аян өрнүүлсэн “Ийгл” телевиз “Шударга үнэний дуу хоолой”, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэж хэвшсэн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс “Авлигаас татгалзсан хамт олон” , авлигын эсрэг идэвхтэй, олон талт үйл ажиллагаа зохион байгуулсан Өвөрхангай аймгийн “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллага “Олон нийтийн манлайлал” төрөлд тус тус шалгарч байв.

Дэлхий дахинаа нэр хүндтэй “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын санаачилсан “Шударга ёсны шагнал”-ын монгол хувилбар болох “Шударга ёсны төлөө шагнал” нь өнөөгийн нийгэмд үнэлэгдэхээ больсон шударга ёсны үнэ цэнийг бүтээх, үлгэр дуурайллыг бий болгох зорилготой юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us