Dec 18, 2020         3

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний талаар хэлэлцэв

Авлигатай тэмцэх газраас олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний талаар хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын албан хаагчид, нийгмийн халамжийн үйлчилгээний салбарын мэргэжилтнүүд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 аймгийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.7.1-д “Төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, батлах зэрэг шийдвэр гаргах бүх шатанд тухайн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах замаар авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог дэмжих”-ээр тусгагдсан бөгөөд энэ хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийсэн байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоо сайн байх нь ирээдүйд илүү үр дүнтэй нийгмийн халамжийн үйлчилгээ хэрэгжүүлэх боломжийг Засгийн газарт олгоно. Гэтэл энэ чиглэлийн ажлын үр дүнгийн үнэлгээ өмнө нь хийгдээгүй тул эцсийн үр дүн ямар байгааг, хэрхэн сайжруулж болох тал дээр ойлголт багатай байна. Авлигатай тэмцэх газраас хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлсэн үнэлгээний үр дүнг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлснээр цаашдын бодлого, чиглэлийг оновчтой тодорхойлох ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос “Магадлан итгэмжлэл авсан байгууллагыг орон нутагт дахин сонгон шалгаруулалт зарлах нь хугацаа их шаарддаг. Үйлчилгээ үзүүлэх хугацаа бага, тендер зарласаар байтал тайлант хугацаа дуусаж байгааг харгалзан үзэх”, “Төсвийн ерөнхийлөн захирагч нарт олон нийтийн оролцоонд тулгуурласан халамжийн үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор сургалт явуулах шаардлагатай. Ингэснээр хандлага өөрчлөгдөж төсвийн хэмжээ нэмэгдэх боломжтой”, “Олон нийтийн оролцоонд тулгуурласан халамжийн үйлчилгээ үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээг жилийн эцэст дүгнэн А үнэлгээ авсан бол 2 жилээр, В үнэлгээ авсан бол 1 жилээр сунгах С болон Д үнэлгээ авсан бол дахин сонгон шалгаруулалт явуулна гэж журамд заасан бөгөөд гэрээгээ дүгнээд үнэлүүлсэн ч энэ заалт хэрэгжихгүй байна. Дүрэм, журам хэрэгжиж байж авлига, ашиг сонирхлын зөрчил үгүй болно” зэрэг санал гарган ярилцлаа.

Хэлэлцүүлгийн үр дүнд Нийгмийн халамжийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлж буй арга, аргачлал, гүйцэтгэл, санхүүжилтийн талаар нэгдсэн Зөвлөмж гарган, эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр тогтов.

iaac

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us