Jan 12, 2023         14

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зарим албан тушаалтныг шалгаж байна

iaacАвлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулав

-АТГ-аас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны албан тушаалтнуудыг баривчилсан гэх мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд нь “Арилжааны гэрээ”, “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ”-г тус тус байгуулахдаа холбогдох хууль зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, “Эрдэнэс таван толгой” ХК-д их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт холбоотойгоор 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийж, нэр бүхий 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт дор үргэлжилж байна.  

-Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Дөлгөөн, Сод-Эрдэнэ, Ринчиндорж гэх хүмүүсийг шүүх рүү шилжүүлээгүй аваад үлдсэн гэх мэт мэдээллүүд гараад байна. Энэ үнэн үү?

-Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан таны асуусан нэр бүхий 3 албан тушаалтныг дахин өөр хэрэгт буюу Төрийн банкны үйл ажиллагаатай холбоотой асуудалд холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шилжүүлээгүй зориуд аваад үлдсэн гэдэг бол худал ташаа мэдээлэл юм.

Ярилцлага

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us