Sep 03, 2007         6

Нээлттэй хаалганы өдөртэй болов

Авлигатай тэмцэх газар иргэдийг хүлээн авч уулзах, тэднийг сонсох нээлттэй өдөртэй болов. Долоо хоног бүрийн лхагва гаригт 11.00-13.00 цагт тус газрын үүд хаалга иргэн танд нээлттэй байх юм.

Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд иргэдийг хүлээн авч уулзах нээлттэй өдрөөрөө тодорхой нэг сэдвээр чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцох болжээ.

Эхний удаад буюу 2007 оны есдүгээр сарын 5-ны өдөр нийслэл, дүүргийн газрын албаны ажилтнуудын үзүүлж буй хүнд суртал, чирэгдэлтэй үйлчилгээний талаар ярилцахаар төлөвлөв.

Иргэдээс мэдээлэл хүлээн авах 19-77 утсаар газрын албадын үйлчилгээтэй холбоотой гомдол, санал олноор ирж байгаа тул Авлигатай тэмцэх газар нийслэл, дүүргийн газрын албад дахь хүнд суртлын эсрэг тэмцэж эхэллээ.

Үнэлгээ

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us