Төрийн албан хаагчид ил тод ажиллахад суралцав /2009.12.15/
Авлигатай тэмцэх газар “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг хангах нь” сэдэвт сургалт семинарыг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, мэдээллийг нээлттэй солилцох, иргэдийн оролцоог хангах чиглэлээр Авлигатай тэмцэх газар олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. ...
Засгийн газар “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 143 дугаар тогтоолыг баталсан юм. Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтэд үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал, хүний нөөцийн бодлогын ил тод байдал, төсөв санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал гэсэн дөрвөн үндсэн зүйл багтдаг юм байна. Эдгээр шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар төрийн байгууллагуудын ажилтнууд номын дуу сонслоо. Тэдэнд “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, “Нээлттэй нийгэм форум”-ын менежер Н.Дорждарь, Засгийн газрын ахлах референт Ц.Цэнджав, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Д.Баатарсайхан нар дээрх дөрвөн шалгуур үзүүлэлтийн дагуу илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.