Багш нар, сурагчид, эцэг эхчүүд “Зөв зөв шударга зөв” аянд нэгдэж байна
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулж буй “Зөв зөвд шударга зөв” аянд аймаг, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нар, сурагч хүүхдүүд, эцэг эхчүүд нэгдэн оролцож байна.
Тэд Авлигатай тэмцэх газраас хүүхэд багачуудад зориулан бэлтгэсэн “Шударга ёс: Хичээл дээр...”, “Шударга тоглоё” видео контентоор “Зөв зөвд шударга зөв” #шударгатоглоцгооё бүжгийн челленж өрнүүлэн сошиал уралдаанд оролцлоо.
Энэхүү уралдаанд оролцсон 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын 716 сургууль, 710 цэцэрлэгийн багш нар, ажилтнууд, сурагч хүүхдүүд, эцэг эхчүүд өөрсдийн дуу хоолой, бүжгээр шударга ёсыг илэрхийлсэн бичлэгүүдийг сошиалд түгээж сурталчлав.
Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг зөв шударга зан үйлд сургах, зөв хүн болгон төлөвшүүлэхэд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо нэн чухал. Тиймээс Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны цахим хувилбарыг дэмжиж, бяцхан үрсдээ зөв шударга үзэл санааг уриалан, #шударга тоглоцгооё челленжид нэгдэхийг иргэд, олон нийтэд уриалж байна.