Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 53 гомдол шалгагдаж байна.
Гэмт хэргийн шинж агуулсан 2 гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Түүнчлэн 4 гомдлыг харьяаллын дагуу холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн байна.