Apr 23, 2021         3

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар бүртгэх бэлтгэл ажлыг хангаад байна

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд үүсгэн, уг мэдүүлгийг бүртгэж хүлээн авах үйл ажиллагааг хуульд заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг 2021 оны 05 дугаар сарын 24-нөөс эхлэн тус газрын цахим хуудсанд нээлттэй байршуулна.

2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан онлайн уулзалтад тус газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, дээрх асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.

Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, төрийн болон төрийн бус байгууллагуудын 40 орчим төлөөллүүд оролцож, асуулт хариулт өрнүүлэн, санал солилцлоо.

АТГ-аас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гарын авлагыг боловсруулж холбогдох хүмүүст хүргүүлээд байна.

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us