Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Авлигатай тэмцэх газар 2020 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 60 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 19 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.
Эдгээрээс 1 албан тушаалтны ХАСХОМ-ийг зөрчилтэй гэж үзэв. Зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтан Н-д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т зааснаар хариуцлага тооцуулах үндэслэлтэй байна.
Одоогоор ажиллагаанд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.