Нийтийн албанд томилогдох 121 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 121 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт 101 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 227 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 106 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.