Nov 25, 2009         7

Авлигын эсрэг өдрийг “Авлига-Таны үгүй чухал” уриан дор тэмдэглэнэ /2009.11.25/

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан энэ жил “CORRUPTION Your NO counts” буюу “Авлига-Таны үгүй чухал” уриан дор кампанит ажил зохион байгуулахыг улс орнуудад уриалсан байна. “Авлига-Таны үгүй чухал” аяны хүрээнд нийгмийн сэтгэл зүйг авлигын эсрэг хандуулах, үндэсний шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр дэлхийн улс орнууд төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Монгол Улсын хувьд Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх энэ жилийн зорилтод тулгуурлан Авлигатай тэмцэх газраас Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүүхэд багачууд, оюутан залуусын шударга ёсны төлөөх дуу хоолойг нийгэмд хүргэх, сэтгүүлч, сурвалжлагчдын авлигын эсрэг үзэл санааг олон нийтэд түгээх үүднээс гар зураг, зохион бичлэг, шилдэг илтгэлийн болон нийтлэл, сурвалжлагын уралдааныг зарлаад байна.

Уралдааны бүтээлүүдийг хүлээн авах хугацаа ойртсоор байна. Авлигатай тэмцэх газар гар зургийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, зохион бичлэг болон нийтлэл, сурвалжлагуудыг эмхэтгэн хэвлүүлэхийн зэрэгцээ их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд шилдэг илтгэлийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уралдаанд оролцохыг хүсвэл Авлигатай тэмцэх газрын 70112465, 70112467 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ажээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us