Oct 05, 2020         5

Гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээлэл шалгав

iaac

 

 

Авлигатай тэмцэх газар 2020 оны 09 дүгээр сарын 28-

 

 

наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд эрүүгийн 468 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 2 хэргийг нэгтгэн, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Ажиллагаанд 460 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 97 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Одоо ажиллагаанд 81 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us