Oct 07, 2020         3

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын албан хаагчдад сургалт хийв

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтыг хангах олон төрлийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газраас үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын албан хаагчдад Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн талаар тодорхой мэдлэг олгох сургалтыг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 41 албан хаагч хамрагдсан бөгөөд албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргасан гарын авлагыг сургалтад хамрагдсан албан хаагчдад тарааж ашиг сонирхлын зөрчил, авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар тодорхой зөвлөмж, чиглэл өглөө.

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us