Oct 08, 2020         3

ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААХ САНААЧЛАГА “StAR”-ААС ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Авлигатай тэмцэх газраас тавьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)”-аас “Гадаад улсын хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн системээс мэдээлэл авах” сэдэвт цахим сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Олон нийтийн төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд тус газрын Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн нийт 55 алба хаагч хамрагдаж АНУ, Их Британи, Франц, Сингапур, Швейцарь, Малайз зэрэг улсуудын улсын бүртгэлийн системээс аж ахуйн нэгж болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн талаарх мэдээллийг хэрхэн олж авч болох боломжийн талаарх мэдлэгээ дээшлүүллээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us