Oct 12, 2020         4

“Шударга ёс-Иргэний хяналт” сэдэвт цуврал сургалтыг хийж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Шударга ёс-Иргэний хяналт” сэдвээр цуврал сургалтыг зохион явуулж эхэллээ.

Уг сургалтыг төрийн байгууллагатай хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан хийж байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог идэвхжүүлснээр албан тушаалтнуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй болгон сайжруулах, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Тиймээс тухайн төрийн салбар, байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн төлөөлөлд эхний ээлжинд авлигын талаарх ойлголт, мэдлэг бүхий сургалт, мэдээлэл өгч байна.

 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болсон сургалтад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдийг хамрууллаа. Сургалтад оролцогчдод авлигыг хэрхэн оношлох вэ, авлигын шалтгаан ба үр дагавар, авлигын гэмт хэргийн төрлүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын авлигын эсрэг гаргасан сайн туршлага, худалдан авах ажиллагаан дахь эрсдэл, шинж тэмдгийг тодорхой танилцуулж, төрийн үйл ажиллагааг иргэд хянах талаар хэлэлцүүлэг хийв. “Танд шүгэл үлээх зориг бий юу”, “Мөнгө ба эрх мэдэл”, “Авлига: Системийн өвчин” зэрэг сэдвээр лекц хийж, оролцогчдын санал бодлыг өргөн солилцож ярилцлаа.

iaac

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us