Sep 28, 2020         4

11 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв

iaac

 

Авлигатай тэмцэх газар 2020 оны 09 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд 11 албан

 

тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Өнгөрсөн долоо хоногт нийт 45 мэдүүлгийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн 11 мэдүүлгээс зөрчилтэй 1, зөрчилгүй 2, зөрчилд тооцохгүй анхааруулсан 8 байв.

Одоогоор ажиллагаанд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 56 гомдол мэдээлэл хүлээн авч шалгав. Эдгээрээс 13 гомдол мэдээллийг тайлангын хугацаанд шийдвэрлэв. Одоо ажиллагаанд 43 гомдол шалгагдаж байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 262 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Одоо 151 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us