Aug 04, 2020         3

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 33 гомдлыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 7 дугаар сарын 27-31ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 33 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 8 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй бөгөөд харьяаллын дагуу 4 гомдлыг шилжүүлсэн байна. Одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us