Aug 10, 2020         24

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 220 ЭТГЭЭДИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ

Авлигатай тэмцэх газар 2020 оны 8 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 220 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 164 мэдүүлэг шинээр хүлээн авсанаас, хянан шийдвэрлэсэн 220 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 216, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 3, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 1 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us