Aug 17, 2020         6

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны чиглэлээр хүүхэд, багачуудад үндэсний дүрээр дамжуулан шударга үнэнч зан төлөв, ёс зүй, нийгмийн харилцааны зөв дадлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх контент”-ийг хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулна.

Төсөлд тавигдах шалгуур, шаардлага:

1.Төсөл нь соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд хүүхдэд багачуудад үндэсний хэв шинжит дүрээр дамжуулан шударга үнэнч зан төлөв, ёс зүй, нийгмийн харилцааны зөв дадлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндэсний контентийг бүтээх, хэрэглэгдэхүүн боловсруулах зорилгыг агуулсан байна;

2.Судалгаанд тулгуурласан, шинэлэг, үндэсний соёл, уламжлал, монгол ахуйн онцлог шинжийг тодорхойлж, тусгасан, олон улсын туршлага, аргачлалыг ашигласан байна;

3.Төсөл хэрэгжих хугацаа, үе шат, хүрэх үр дүнг тодорхой тусгасан байна;

4. Төслийн удирдлагын болон хэрэгжүүлэх, зөвлөх багтай байх, багийн туршлага, ур чадварыг харгалзан үзнэ;

5.Төслийг хэрэгжүүлэх баг, багийн гишүүдийн туршлага, ур чадварыг төслийн үе шат, үр дүнтэй уялдуулан тооцоолсон байх;

6.Төслийн үр дүн, түүнийг даган гарах бүтээгдэхүүнийг хэлбэр, хэмжээ, үр нөлөөг тодорхойлсон байх;

7.Төслийг хэрэгжүүлэх хугацаанд, үе шат бүрт олон нийтэд хүргэх хэвлэл мэдээллийн маркетингийн зөвлөх үйлчилгээг зохион байгуулах ажлын санал, төлөвлөгөөг тусгасан байх;

8.Төсөл хэрэгжүүлэгч нь дотоодын аж ахуйн нэгж бол давуу байдал болно.

Материал хүлээн авах хаяг:

Шаардлагыг хангасан баг доорх хаягаар холбогдох мэдээллийг авч болох ба өөрийн саналыг холбогдох материалын хамт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний дотор (hutulbur@iaac.mn) энэхүү имэйл хаяг руу илгээсэн байх, эсхүл өөрийн биеэр 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагаас өмнө АТГ-ын Олон нийтийн төвд авчирч өгнө үү.

Байгууллагын хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороолол, Сөүлийн гудамж-41 Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвийн байр.

Утас: (976)-70112465, (976)- (70112467),

Bеб сайт: www.iaac.mn, АТГ - Олон Нийтийн Төв

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us