Jul 09, 2020         6

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 38 гомдлыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 сарын 03-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 38 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 1 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 4 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу 2 гомдлыг шилжүүлж, хариу өгч буцаасан 1 гомдол, мэдээлэл байна. Одоогоор 30 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us