Dec 04, 2009         7

Хүний эрхийн хуульч М.Ичинноров оюутнуудад лекц уншив /2009.12.04/

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар нийгэмд нэр хүнд бүхий хүмүүсээр их, дээд сургуулийн оюутнуудад шударга ёсны сэдвээр лекц уншуулах ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Хүний эрхийн хуульч, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн М.Ичинноров “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнуудад “Шударга ёс ба стратегийн өмгөөлөл” сэдвээр лекц уншлаа. Тэрээр өнөө цагт шүүхийн практикт дутагдаж буй мэтгэлцээнийг бий болгох, хилсээр яллагдсан хүмүүсийг стратегийн өмгөөллөөр дэмжих нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн үзэж байгаагаа лекцийн гол санаа болгожээ. “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд илтгэгчээс сонирхсон асуултдаа хариулт авч, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд салбар бүртээ хичээн ажиллах болно хэмээн санал бодлоо илэрхийлж байлаа.

Үзэл санааны удирдагчдаар лекц уншуулах арга хэмжээг Авлигатай тэмцэх газар уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд оюутнуудаа хамруулах сонирхолтой их, дээд сургуулиуд жил бүр нэмэгдсээр байгаа юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us