Яам, агентлагууд авлигын эсрэг ажиллах төлөвлөгөөтэй болжээ /2009.10.20/
Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран төрийн байгууллагууд авлигын эсрэг ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх талаар хоёр жил дараалан сургалт семинарыг зохион байгуулсны дүнд бүх яам, агентлагууд Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Яам, агентлагууд гарч болох эрсдэл, авлига гарч болох шалтгаан нөхцөлийг анх удаа өөрсдөө судлан тодорхойлж, байгууллагынхаа онцлогт тохируулан 4 тулгуурт зарчимд суурилсан 20 зорилт бүхий төлөвлөгөө боловсруулжээ.
Авлигатай тэмцэх газар яам, агентлагуудын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарсан шалгалт хийхийн зэрэгцээ төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын тайланд дүн шинжилгээ хийх, шаардлагатай мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Төрийн байгууллагуудын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг Авлигатай тэмцэх газар өөрийн цахим хуудаснаа байршуулсан тул иргэд, төрийн албан хаагчид https://www.iaac.mn/old/index.php?cid=126 хаягаар орж танилцах боломжтой юм байна.