Jun 16, 2020         3

Ажлын нэр: Хуулийн хэлтсийн албан тушаалтанд зориулсан авлигаас урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр боловсруулах

Оршил: Авлигатай тэмцэх газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд төрийн албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилготой сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Ажлын зорилго: Засгийн газар, аймаг, нийслэл, яам, агентлагийн хууль, эрх зүйн албаны үйл ажиллагаатай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой тохиолдол(кэйс)-ын дүн шинжилгээнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах.

Хөтөлбөрийн бүтэц: Сургалтын хөтөлбөр нь тус бүр 4 сэдвээс бүрдэх 4 модультай байна. Сэдэв бүрийн агуулга 45 минутад багтаан 2 тохиолдол(кэйс)-д хийх дүн шинжилгээнээс бүрдэнэ.

Сургалтын хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага:

  • Зорилго. Хөтөлбөр, хичээлийн сэдэв бүр тодорхой зорилготой байх бөгөөд тэр нь авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий зорилготой уялдсан байна.
  • Зорилт. Сургалтын хөтөлбөрийн зорилгыг хангахад чиглэсэн дэд зорилго (тухайлбал, суралцагч юу сурсан байх, юу хийж чаддаг болох, ямар хандлага төлөвшүүлэх гэх мэт).
  • Хүрэхээр төлөвлөсөн үр дүн(хөтөлбөрийн бодит үр дүн). Үр дүн тодорхой бөгөөд үнэлэх боломжтой байна.
  • Сургалтын үйл явц. Аливаа хөтөлбөр хүрэхээр төлөвлөсөн үр дүндээ сургалтаар дамжуулан хүрдэг. Тиймээс суралцагчид олгохоор төлөвлөсөн үр дүнд хүрэх явцыг удирдах тодорхой арга, аргачлал хөтөлбөрийн чанарт онцгой ач холбогдолтой. Сургалтын үйл явц авлига, ашиг сонирхлын зөрчлын тодорхой тохиолдолд дүн шинжилгээ хийх, задлан шинжлэх, тайлбарлах зэрэг интерактив арга зүйд тулгуурласан байна. Мөн заах арга зүйн холбогдолтой болон эрх зүй, онолын эх сурвалж, сургалтын слайд г.м хавсралт хэрэглэгдэхүүнтэй байна.
  • Уялдаа холбоо. Хөтөлбөр болон түүний бүрэлдэхүүн хичээлүүд “хүрэхээр тодорхойлсон үр дүн”-д суурилсан уялдаа холбоотой байна.
  • Үнэлгээ. Хөтөлбөрийн тодорхойлсон зорилго, зорилтын бодит хэрэгжилтийг хэмжих, хөтөлбөрийн үр нөлөөнд тасралтгүй хяналт шинжилгээ хийх, үндэслэлтэй үнэлгээ хийх аргачлалыг боловсруулсан байна.  

Зөвлөхөд тавигдах шаардлага:

  • Сургалтын хөтөлбөрийн сэдэвтэй холбоотой сургалт, эрдэм шинжилгээний болон практик үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай;
  • Кэйс шинжилгээ, интерактив арга зүйд тулгуурласан сургалтын хөтөлбөр боловсруулж байсан туршлагатай;

Ирүүлэх материал, хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн(баг байж болно), хуулийн этгээд өмнө боловсруулж байсан сургалтын хөтөлбөр, энэ ажлыг хийж гүйцэтгэх хугацаа, үнийн саналыг агуулсан албан бичиг, тавигдах шаардлагыг хангаж буйг илэрхийлэх танилцуулга, бусад баримт бичгийн хамт hutulbur@iaac.mn цахим хаягаар, эсхүл өөрийн биеэр 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагаас өмнө АТГ-ын Олон нийтийн төвд ирүүлнэ үү.

Байгууллагын хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Сөүлийн гудамж-41, Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвийн байр.

Утас: (976)-70112474, (976)-70112467

Bэб сайт: www.iaac.mn, АТГ - Олон Нийтийн Төв

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us