Jun 09, 2020         3

Нийтийн албанд томилогдох 216 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 216 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 156 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 314 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 216 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 198, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 8, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоогоор ажиллагаанд 98 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us