Nov 04, 2009         6

4-7 дугаар ангийнхан гар зургаар, ахлах ангийн сурагчид зохион бичлэгээр өрсөлдөнө /2009.11.04/

Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Би шударга байж чадна” сэдэвт гар зургийн, 8-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Шударга ёс юунаас эхэлдэг вэ” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлалаа.

Уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 1-нийг дуустал Авлигатай тэмцэх газарт хүлээн авах бөгөөд жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг НҮБ-аас Авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр хэмээн тунхагласантай холбогдуулан зохион байгуулж байгаа юм байна.

Нийгмийн шударга ёс үгүйлэгдэж, ирээдүйн баталгаа нь алдагдаж байгаад санаа зовниж буй хүүхэд багачуудын илэрхийлэл, дуу хоолойг томчуудад хүргэх үүднээс энэхүү уралдааныг зарласан нь энэ ажээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us