Dec 02, 2021         5

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад Ахмадын хорооноос баяр хүргэж мэндчилэв

iaacАвлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын Гавьяат хуульч цол тэмдгээр шагнагдсаныг тохиолдуулан тус газрын Ахмадын хорооны дарга, гишүүд өнөөдөр баяр хүргэж мэндчилэв.

Авлигатай тэмцэх үйл ажиллагааг улс орны хэмжээнд амжилттай зохион байгуулж, авлигын гэмт хэргийг илрүүлэн шалгах, хулгайлагдсан хөрөнгийг буцаах, хохирол нөхөн төлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байгаа Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олонд ахмад үеийн төлөөллөөс онцгойлон баяр хүргэж, талархал дэвшүүллээ.

Ахмадын хорооны дарга Ч.Сангарагчаа “Авлигатай тэмцэх газрыг үүсгэн байгуулагдах цаг үеэс ажиллаж ирсэн манай ахмад үеийн төлөөлөл энэ байгууллагын одоо цагийн ололт, амжилтаар үргэлж бахархаж явдаг. Цаашид мөн үр бүтээлтэй ажиллаж нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэрэгт ахмад настнууд бидний зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын дунд, залуу халаа болсон хамт олондоо үргэлж үлгэр дуурайл болж арвин туршлага, үнэт сургаалаа харамгүй хайрладаг ахмад буурлууддаа эрүүл энхийг хүсэж, талархал дэвшүүлэв.

Авлигатай тэмцэх газрын Ахмадын хороог тус газрын даргаар 2007-2011 онд ажиллаж байсан Ч.Сангарагчаа тэргүүлэн ажиллаж байна.  

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us