Dec 09, 2021         3

Санхүүгийн мөрдлөгийн сургалтыг зохион байгуулж байна

iaac

Авлигатай тэмцэх газар нь Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга” (StAR)-тай хамтран “Санхүүгийн мөрдлөг” сэдэвт сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 9-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах болон Гүйцэтгэх ажлын хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын 24 албан хаагчийг хамруулан "Олон нийтийн төв"-д зохион байгуулж байна. Тус сургалтыг СтАР санаачилгын багш нар АНУ болон Англи улсаас зайнаас холбогдон, удирдан явуулж байгаа юм.

Онц ноцтой гэмт хэрэг, хөрөнгө хураахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны санхүүгийн мөрдлөг нь мөрдөгч нараас банкны бүртгэл тооцоо, дансны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, мэдээллийн нээлттэй эх сурвалжаас мэдээлэл, нотолгооны баримт цуглуулах, санхүүгийн урсгалын схем ба он цагийн тойм боловсруулах зэрэг мэдлэг, ур чадвар, нарийн төвөгтэй ажиллагаа шаарддаг. Ихэвчлэн хөрөнгө мөнгийг дотоодын болон гадаад улс (оффшор бүсийг оруулаад)-ын хэд хэдэн данс дамжуулан, шилжүүлсэн байдаг тул гадаадын улс орноос нотлох баримт цуглуулах процесс, өөрийн улс орноос ялгаатай эрх зүйн орчинд мэдээлэл цуглуулах боломж зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны нэгэн чухал хэсэг болдог. Үндэстэн дамнасан мөрдөн шалгах ажиллагаа нь олон сорилт бэрхшээл тулгардаг, цаг хугацаа шаардсан ажил байдаг.

"Санхүүгийн мөрдлөг" сургалтаар илтгэл болон хичээлийн үндсэн сэдвийн дагуу практик ажиллагаан дээр суурилсан дасгал ажлууд хийгдэв. Энэхүү сургалтын үеэр бодит жишээн дээр ажиллах бөгөөд үүнд санхүүгийн урсгал, банкны дансанд дүн шинжилгээ хийх, схем үүсгэх, нотлох баримтын матриц, цаг хугацааны тойм боловсруулах зэрэг арга, ажиллагаа багтаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us