May 01, 2020         5

“Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/-ын ахисан түвшний сургалтыг цахимаар зохион байгуулав

iaacНҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/-ын мэргэжилтнүүд болох Найжел Марк Бартлет, Жонатан Паo Бэнтон нар “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт ахисан түвшний цахим сургалтыг анхан шатны сургалтын сертификатыг хангасан мөрдөгчдөд зориулан 2020 оны 4 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлхий дахинд тархаад буй “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Авлигатай тэмцэх газар болон “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/ нь Ахисан түвшний цахим сургалтад 6 алба хаагчаас илүүгүйгээр хамруулан, онлайнаар зохион байгуулж байна. 2020 оны 5 дугаар сард нийт 3 удаа хэсэгчлэн зохион байгуулах уг сургалтад 18 мөрдөгчийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газар нь 2010 онд Дэлхийн банктай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд 2015 оноос StAR буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-аас Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын анхан болон ахисан түвшний сургалтыг тогтмол авч байна.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us