Oct 13, 2009         9

Авлигатай тэмцэх газар 729 төрийн албан тушаалтныг шалгажээ /2009.10.13/

Авлигатай тэмцэх газар 2007 оны есдүгээр сарын 7-ноос хойш өнөөг хүртэл авлига, албан тушаалын 329 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын гэмт хэрэгт нийт 729 төрийн албан тушаалтныг холбогдуулан шалгажээ. Эдгээрийн 39 нь улс төрийн албан тушаалтан, 122 нь төрийн захиргааны албан тушаалтан, 97 нь төрийн үйлчилгээний, 130 нь төрийн тусгай албан тушаалтан байгаа ажээ.

Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газар авлига, албан тушаалын 25 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us