Mar 31, 2020         3

Эрүүгийн 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс  4  гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн 528 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 15 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, 507 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 443, мөрдөн байцаалтын 64 хэрэг байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us