Mar 24, 2020         3

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2020 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, хариу хүргүүлэв. 

Үүнээс 2 этгээдийн материалыг шаардлага хангаагүй үндэслэлээр буцааж, 29 этгээдийн мэдүүлэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хангаж ажиллах талаар анхааруулга хүргүүлсэн байна. Одоогоор 152 мэдүүлгийн үлдэгдэлтэй байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us