Mar 16, 2020         3

ҮНЭЛГЭЭ хийх БАГ сонгон шалгаруулна

Үндэслэл: Авлигатай тэмцэх газар нь Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2.1.7-д “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих” зорилт, АТҮХ-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.7.1-д “Төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, батлах зэрэг шийдвэр гаргах бүх шатанд тухайн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах замаар авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог дэмжих” үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд ҮНЭЛГЭЭ хийх БАГ-ийг сонгон шалгаруулна.

Зорилго: Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад олон нийтийн оролцоо, хяналтыг хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээ, нотлох баримтад тулгуурлан үнэлгээ хийх, дүгнэлт, тайлан, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах.

Хамрах хүрээ: Үнэлгээнд дараахь хууль тогтоомж, үйлчилгээ, байгууллага, иргэн хамрагдана:

  • Нийгмийн халамжийн багц хууль;
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, холбогдох шатны Засаг дарга, холбогдох байгууллагаас баталсан, хүчин төгөлдөр мөрдөж буй шйидвэр, дүрэм, журам, заавар;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Халамжийн үйлчилгээний газар, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Амьжиргааг дэмжих зөвлөл, сонгон шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд (түүнтэй байгуулсан гэрээ, гүйцэтгэл) г.м;
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлсэн хөрөнгө, зарцуулалт;
  • Үйлчилгээ хүртсэн өрх, иргэний төлөөлөл зэрэг болно.

Ажлын даалгавар: Баг нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Үйл ажиллагааны зохион байгуулалт, ажлын удирдамж, арга зүйг боловсруулж, мөрдөх (УССГХ-ээс санал авсан байх);
  • Ажлын төлөвлөгөөг боловсруулан Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар батлуулж, гүйцэтгэлийг хангаж ажиллах;
  • 2018, 2019 оны холбогдох үйл ажиллагааны тайлан, мэдээтэй танилцах;
  • Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилттэй бүрэн танилцаж, судалсан байх;
  • Тайлан, нотлох баримтад шинжилгээ хийх;
  • Газар дээр нь ажиллах;
  • Уулзалт, ярилцлага зохион байгуулах;             
  • ҮНЭЛГЭЭ хийх, оноор харьцуулах;
  • ҮНЭЛГЭЭ-ний ТАЙЛАН боловсруулах;
  • САНАЛ, ДҮГНЭЛТ-ийг боловсруулах;
  • Үнэлгээ, түүний үр дүнг мэдээлэх;
  • Үнэлгээний үр дүнгийн талаар АТГ-аас зохион байгуулах хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлгийн үеэр 3-4 удаагийн илтгэл тавьж оролцох.

Үнэлгээ хийх явцад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн холбогдох ажилтнуудтай нягт хамтран ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа тус хэлтсийн даргад тайлагнана.

Даалгавар гүйцэтгэх хугацаа: 2020.04.01-2020.06.01

Тавигдах шаардлага: Дээрх даалгаврыг гүйцэтгэх “БАГ” нь дараахь шаардлагыг хангасан байна:

  • Аливаа бодлогын баримт бичиг, байгууллагын үйл ажиллагаа, тодорхой үйлчилгээнд дүн шинжилгээ хийх ажлын дадлага, туршлагатай байх;
  • Судалгаа, шинжилгээний материалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Багийн бүрэлдэхүүнд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, шинжээчийг оролцуулсан байх;
  • Хуулийн этгээд байх;
  • Интернет, мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах чадвартай байх.

Ирүүлэх материал: Дараахь материалыг бүрдүүлэн 2020 оны 3 дугаар сарын 25-ний өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд багтаан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст хаяглан ирүүлнэ:

  • Багийн гишүүдийн талаарх товч танилцуулга;
  • Багийн гишүүдээс дээрх чиглэлээр хийсэн ажлын туршлага, мэдээлэл /ажлын жагсаалт/;
  • Ажлын даалгаврыг гүйцэтгэх урьдчилсан төлөвлөгөө;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Даалгаврыг гүйцэтгэх үйлчилгээний үнийн санал.

Зохион байгуулалт: Авлигатай тэмцэх газар ирүүлсэн материалд үндэслэн сонгон шалгаруулалт хийх бөгөөд шалгарсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллана.

Холбогдох утас: Авлигатай тэмцэх газар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, 70112465, холбогдох материалыг bayartugs@iaac.mn цахим хаягаар ирүүлж болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us