Mar 04, 2020         3

Сайд нарт зөвлөмж хүргүүлэв

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал хангалтгүй байгаа нь авлигын эрсдэлийн нэг хүчин зүйл болж байгааг Авлигатай тэмцэх газраас жил бүр зохион байгуулдаг Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ, Авлигын эрсдэлийн үнэлгээний үр дүнгээс харагддаг.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д дүн шинжилгээ хийхэд Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 140 авто зам, барилга байгууламж, гүүр, их завсарын ажлыг санхүүжүүлэхээр 310.9 тэрбум төгрөгийг тусган төсөвлөсөн байгаа нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт дүнгийн 17 хувь, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд 614 барилга байгууламж, их завсар, тоног төхөөрөмж, зураг төсвийн ажлыг санхүүжүүлэхээр 662.4 тэрбум төгрөгийг тусган төсөвлөсөн байгаа нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт дүнгийн 36.2 хувь, Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд 241 барилга байгууламж, их завсар, тоног төхөөрөмж гэх мэт ажлыг санхүүжүүлэхээр 250.9 тэрбум төгрөгийг тусган төсөвлөсөн байгаа нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт дүнгийн 13.7 хувийг тус тус эзэлж байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шалгаруулалтын үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах, улмаар гүйцэтгэлд нь захиалагчийн өдөр тутмын хяналтыг тавьж холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд,  Зам, тээврийн хөгжлийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт хүргүүлэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us