Mar 09, 2020         13

Хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх талаар зөвлөмж хүргүүлэв

iaac

 

 

 

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн халдвараас

 

 

сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр өгч байна.

Иймд дээрх хэлбэрээр нийтийн албанд өгсөн сайн дурын хандивыг хүлээн авах, захиран зарцуулахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг чанд мөрдөх, орлого, зарцуулалтын талаар иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 01/2634 тоот албан бичгээр хүргүүлэв.

 Тусламж, хандивын зарцуулалт ил тод, нээлттэй болсноор аливаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтийн итгэл батжих ач холбогдолтой юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us