Feb 03, 2020         7

Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас байгууллагын хэмжээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмж, хорио цээрийн дэглэмийн үед өгсөн үүрэг даалгаврыг чанд мөрдүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд “Олон нийтийн төв”-ийн угтах үйлчилгээ, цахилгаан шат, байцаалтын өрөө, албан хаагчдын ажлын өрөөнд гар ариутгалын шингэн байрлуулж, шаардлагатай тохиолдолд зайнаас халуун хэмжиж, халдваргүйжүүлэгч ариутгалын уусмалаар цэвэрлэгээ хийж, албан өрөөг тогтмол цагт кварцын гэрлээр ариутгаж байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдийг өрөө тасалгаанд байршуулан хэрэгжүүлж байна.

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us