Feb 12, 2020         3

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчидтэй уулзав

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн асуудал эрхэлсэн газрын дэд захирал Улви Ахундлу, Монгол Улсыг хариуцсан зөвлөх Кеара Касталдо нарыг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “Олон нийтийн төв”-д хүлээн авч уулзлаа.

ЕАБХАБ-ын төлөөлөгчид манай улсын сонгуулийн үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай тохиолдолд УИХ-ын сонгуулийн үеэр Монголд ажиглагчаар ажиллах болохоо хэлээд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцав. Тухайлбал, нэр дэвшигч сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардаж авсны дараа ХОМ-ээ бүртгүүлэх хугацаа болон мэдүүлэгт хийгдэх хяналт шалгалтын ажил, нэр дэвшигч мэдүүлгийг хугацаандаа гаргаагүй тохиолдолд АТГ, СЕХ хэрхэн хамтран ажиллах, ямар хариуцлага тооцох талаар сонирхон асуулт асууж, харилцан мэдээлэл солилцов. Түүнчлэн сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодод сонгуулийн хуулийн хамаарах заалттай холбоотой зөвлөмж, санамж, танилцах хуудас гаргах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ухуулан таниулах чиглэлээр хийж ирсэн болон хийгдэх ажлуудын талаар ярилцлаа.

Уулзалтад Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар оролцов.

iaaciaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us