Dec 04, 2019         3

АТГ 11 дүгээр сард гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээлэл шалгав

Мөрдөн шалгах хэлтсээс  2019 оны 11 дүгээр сард гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 59  гомдол, мэдээлэл буюу 56.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 34 гомдол, мэдээлэл буюу 32.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай, 5 гомдол, мэдээлэл буюу 4.8 хувьд харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, 6 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 94.3 хувьтай байна.  

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 104 гомдлын 66 буюу 63.5 хувийг Улаанбаатар, 38 буюу 36.5 хувийг орон нутгийн прокурорын хяналтын харьяалалтай гомдол эзэлж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us